Хоригоос гаргах асуудлаар яриа хэлэлцээ хийж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

Германы засгийн газар АНУ-ын шинэ хоригт ороод байгаа Оросын “Роснефть” компанийн ХБНГУ-ын эрх баригчдын гаднаас нь удирддаг охин компаниудыг хоригоос гаргах асуудлаар АНУ-ын Засаг захиргаатай яриа хэлэлцээ хийж байгаа тухай Bild сонин мэдээлсэн байна.

Хориг нь Германы Шведт хот дахь РСК, Карлсруэ хот дахь Miro, Фобург дахь Bayernoil зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд таагүй үр дагавар учруулж болзошгүй ажээ. Ялангуяа Берлин болон Зүүн-хойд бүс нутгийг газрын тосны бүтээгдэхүүнээр хангадаг Шведт дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн эсрэг хоригт ХБНГУ-ын эрх баригчид илүүтэй санаа зовж байгаа аж.

“Шведт хотын үйлдвэрийг хоригоос гаргахыг Германы Засгийн газар чармайж байна. Шведт дахь газрын тос боловсруулах үйлдвэрээс Германы зүүн нутгийн шатахуун түгээх ихэнх станцууд болон BER нисэх онгоцны буудлын шатахууны хангамж шалтгаалдаг учраас энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Тус үйлдвэрийг хаавал Бранденбург муж улсын аж үйлдвэрийг сүйрэлд хүргэх юм” гэж Христосын Ардчилсан Холбоо намын Бранденбург муж дахь салбарын дарга мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top