АНУ-аас алтаа гаргахыг Герман, Италид уриалжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

Герман, Италийн улстөрчид эрх баригчдадаа хандан АНУ-д хадгалагдаж буй нийт 245 тэрбум ам.долларын өртөг бүхий алтны нөөцийнхөө талыг Европт эргүүлэн авчрахыг уриалсан тухай Financial Times сонинд бичжээ.

Геополитикийн тогтворгүй байдал нэмэгдэж, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн сантай бодлогын хүүгээ бууруулахаас татгалзсантай нь холбогдуулан зөрчилдөж байгаа энэ үед эл уриалгыг гаргасан байна. Ингэснээр, тус хоёр улсын төв банкнууд алтны нөөцөө өөрсдөө хянах боломжтой болно гэж тэд үзэж байна. 

Дэлхийн алтны зөвлөлийн мэдээллээр, Герман, Итали нь алтны нөөцийн хэмжээгээр АНУ-ын дараа дэлхийд 2-3-т бичигддэг болохыг Европын парламентын гишүүн асан Фабио Де Маси дурдаад тус хоёр улс тус тус 3.3 мянган тонн, 2.4 мянган тонн алтны нөөцтэй. Ингэхдээ эдгээр нөөцийн 30 гаруй хувийг Нью Йорк дахь Холбооны нөөцийн банканд хадгалдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu