Испанийн тээврийн сайд огцрох өргөдлөө өгчээ

Я.Болор | Zindaa.mn
51 минутын өмнө

 

Испанийн тээврийн сайд Оскар Пуэнтэ зургаан хоногийн өмнө Урда хот орчим хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, 69 хүний амь эрсэдсэн нөхцөл байдлын талаар парламентын өмнө тайлагнах үеэр огцрох шийдвэрээ зарлажээ.

Нэг жил хүрэхгүй хугацаанд хоёр ноцтой осол гарсны дараа тээврийн сайд албан тушаалдаа үлдэх ёсгүй гэж Оскар Пуэнтэ мэдэгдсэн байна.

Аравдугаар сарын 28-ны өдрийн өглөө Урда хот орчим “Renfe” компанийн галт тэрэг урд замд нь зогсож байсан “Iryo” компанийн хурдны галт тэргийг мөргөсний улмаас 69 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн билээ. Өмнөх осол нь нэгдүгээр сарын 18-нд Адамус хотод гарсан. Тэрхүү осолд мөн тус хоёр компанийн галт хэрэг мөргөлдөж, 46 хүн амиа алдаж, 200 гаруй зорчигч гэмтэж бэртэж байв.

Аравдугаар сарын 28-нд осол гарсны маргааш нь Испанийн хэвлэлүүд машинистууд болон диспечерүүдийн хооронд осол гарахаас өмнө болсон яриаг нийтэлжээ. Ярианаас үзвэл автомат дохиоллын системд алдаа гарсны улмаас осол гарсан замын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байжээ. Үүний дараахан “Iryo” компанийн хурдны галт 25 км урд зогссон байхад диспечер “Renfe” компанийн галт тэргийн машинистад хэвийн хурдаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top