Испанийн хаан VI Филипп байгалийн гамшигт нэрвэгдсэн Валенсиа мужийн Пайпорт хотод очих үеэр оршин суугчид нь түүн рүү шавар шиджээ.
Испанийн иргэд эрх баригчид нь байгалийн гамшгийн аюулын талаар урьдчилан сэргийлээгүй гэж үзэж байна. Тус улсад болсон үерийн улмаас 200 гаруй хүн амиа алдаад байна. “Español” хэвлэлийн мэдээллээр, амь эрсэдсэн хүмүүсийн тоо 500-д хүрээд байна.
VI Филипп хаан, хатан Летициа, Ерөнхий сайд Педро Санчес тэргүүнтэй албаныхны хамтаар үерт нэрвэгдсэн бүс нутагт очжээ. Оршин суугчдын түүн рүү шидсэн шавар нүүр, хувцсыг нь оносон байна. Үүний дараа тэрбээр айлчлалаа зогсоожээ. Хааны ордноос хожим нь гаргасан дүрс бичлэгт, VI Филипп хаан ард иргэддээ хандан, байгалийн гамшигт нэрвэгдсэн Валенсиа мужийн оршин суугчдын бухимдлыг ойлгон хүлээн авахыг уриалсан байна.
Үерт автсан бүс нутагт нэмж 10 мянган цэрэг, цагдаагийн алба хаагчийг дайчилж, нийт 17.5 мянган алба хаагчид аврах, эрэн хайх ажиллагаанд оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )