Балба, Төвөдийн үер: Амиа алдагсдын тоо 389 болж өслөө

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 08 сарын 28

 

Лхагва гарагт Төвөдтэй залгаа Балбын хил дээр болсон гэнэтийн үерийн улмаас амиа алдсан хүний тоо 389-д хүрч, 900 гаруй хүн ор сураггүй алга болоод байна. Хятадын хэвлэлүүдийн мэдээллээр, Төвөдөд гурван хүн амиа алдаж, 558 хүн ор сураггүй алга болжээ.

Балбын ерөнхий сайд Балендра Шахын мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаанд хууль хүчний 13 мянга гаруй алба хаагчийг дайчлаад байна.

Гамшигт өртсөн хүмүүст зориулж түр орогнох байр зохион байгуулж, бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламжийг үнэгүй үзүүлж байна.

Пүрэв гарагт дахин үер болж магадгүй гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг шат дараатай явуулж эхэлжээ.

Гамшигт үерийн шалтгаан нь голын ус руу аварга том мөсний хэлтэрхий унасан байж болзошгүй гэж үзэж байна. Тухайн газар үүссэн нуурын усны түвшин нэмэгдэж байгаа тул эрэг нь сэтрэх аюул байгааг анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(59.153.114.105) 2026 оны 08 сарын 29

Төвдөд 561, Балба буюу Непалд 1289 хүн үрэгджээ. Сураггүй алга болно гэдэг бол үхсэн байдаг.

0  |  0
тахар(59.153.114.105) 2026 оны 08 сарын 29

Нэг улсыг 2 өөрөөр нэрлэсний хор уршиг шүү Катманду!!\nБалба Непал

0  |  0
Top