![]()
Туркийн Истанбул хотод сүүлийн 84 жилд ороогүй усархаг аадар бороо орж, үерийн улмаас хоёр хүн амиа алджээ.
Тус хотын орлогч дарга Нури Асланы мэдээлснээр, аврагчид 600 хүниийг үерийн аюулаас аварсан байна.
Истанбул мужийн амбан захирагч Давут Гюль оршин суугчдад хандан онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
Аадар бороо орсоор байгаа тул сургуулиудыг хаагаад байна.
Түүнчлэн, ард иргэдийг хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээвэр хэрэглэхийг зөвлөж байна. Истанбул хотын метроны ажиллах цагийг 02.00 цаг хүртэл сунгажээ. Үерийн улмаас нислэгүүдийг мөн цуцалж, 46 онгоц Истанбулын нисэх онгоцны буудалд газардаж чадалгүй буцжээ.
Сарыер дүүргийн худалдааны төвийн зогсоол усанд автсан бол зарим дүүрэгт зам нурж, голууд эргээсээ халиад байна.
Цаг уурчдын мэдээлснээр, баасан гарагт 15-30 мм, бямба гарагт 30-60 мм хур тунадас орох төлөвтэй байна. Хоёр хоног завсарласны дараа мягмар гарагаас бороо дахин орох төлөвтэй байна.


Сэтгэгдэл ( 0 )