Турк улс хорт хавдрын эсрэг эмийг туршиж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 06

Турк улсын бүтээж буй хорт хавдрын эсрэг эм эмнэл зүйн туршилтын эхний шатанд амжилттай үр дүн үзүүлээд байна гэж Туркийн эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу мэдэгджээ.

Турк улс анх удаа хорт хавдрын эсрэг молекул гаргаж авахаар ажиллаж байна. Босфорын их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан молекул эмнэл зүйн туршилтын дараагийн хоёр шатыг амжилттай давбал Турк улс хорт хавдрын эсрэг гаргаж авсан анхны эмээ дэлхий дахинд танилцуулна.

Туркийн технологийн онцлог нь тус эмийн үйлчилгээ хорт хавдрын эсэд шууд чиглэдэг тул сөрөг үр дагавар багатайгаас гадна эмчилгээний үр дүн өндөр аж.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top