Антальягийн дипломат чуулга уулзалт болно

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

Туркийн Анталья мужийн амралт сувиллын Белек хотод Антальягийн дипломат чуулга уулзалт эхэлж байна.

“Тарж бутарсан дэлхийд дипломат харилцааг эргэн сэргээх нь” гэсэн сэдэвтэй дөрөв дэх удаагийн энэ чуулга уулзалтад 140 орны 450 орчим төлөөлөгч оролцож, орчин үеийн нөхцөлд яриа хэлэлцээ өрнүүлэх, янз бүрийн бүс нутаг дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудал хэлэлцэх ажээ.

Уг чуулга уулзалтын өндөр албан тушаалтай зочдын нэг нь Сирийн түр ерөнхийлөгч Ахмед аш-Шараа байх юм. Эхний өдрийн хуралдаанд Унгарын гадаад харилцааны сайд Петер Сийярто болон Балканы хойг, Төв Азийн хэд хэдэн улсын өндөр албан тушаалын түшмэд оролцох юм байна.

Чуулга уулзалтын хүрээнд янз бүрийн хэлбэрээр 50 орчим хуралдаан болж, Ойрх Дорнодоос Ази, Номхон далайн бүс нутаг хүртэл, Африкаас Латин Америк хүртэл янз бүрийн бүс нутгийн нөхцөл байдлыг хэлэлцэх аж. Түүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, терроризмын эсрэг тэмцэл, хүмүүнлэгийн асуудал зэрэг дэлхий нийтийн асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм байна. Чуулга уулзалтыг 50 орны нэг мянга орчим сэтгүүлч сурвалжилж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu