Туркийн сангийн яам татвараас зайлсхийдэг зурхайч, үзмэрч зэрэг хүмүүс илрүүлэхийн тулд хиймэл оюун ухаан ашигласан тухай Anadolu агентлаг мэдээлжээ.
Тус яам өнгөрсөн оноос эхлэн татвараас зайлсхийгсдийг илрүүлэх зорилгоор шалгалт эхлүүлсэн бөгөөд шалгалтын явцад ард иргэд нь зурхай, үзмэрч, бясалгалын дасгалжуулагч зэрэг мэргэжилтнүүдэд хандах нь ихэссэнийг олж тогтоожээ. Иймд тус яамны мэргэжилтнүүд хиймэл оюун ухааны тусламжтай интернэт дэх мэдээлэл, нийгмийн сүлжээн дэх постууд болон төлбөр тооцооны системийн мэдээлэл дээр үндэслэн судалгаа хийсэн байна.
Судалгааны дүнд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг 1034 татвар төлөгчийг илрүүлсэн бөгөөд тэд нийт 1.8 тэрбум лир буюу 50 сая ам.долларын татвар төлөөгүй байна. Түүнчлэн 295 хүн Туркийн татварын системд бүртгүүлээгүй байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )