Туркт Ромын 1600 жилийн настай цайз олджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

 

Археологичид Туркийн Хасанкейфт Ромын эзэн гүрний үед хамаарах цэргийн бэхлэлт илрүүлжээ.

Цайзыг Ромын эзэн хаан II Константиусын зарлигаар МЭӨ 350-иад онд Тигрис мөрний эрэг дээр барьжээ. Хасанкейф хот нь дэлхийн хамгийн ууган хотуудын нэг юм. Арван мянган жилийн тур тус сууринд 20 гаруй соёл иргэншил хөгжиж байжээ. Ромын эзэнт гүрний үед Хасанкейф сууринд персүүдийн довтолгооноос хамгаалах зүүн хилийн харуулын бэхлэлт байрлаж байжээ. Цайзыг Цефа буюу арамей хэлээр “хад” гэж нэрлэдэг байжээ.

Хэдийгээр Ромын эзэн хаан Иовиан, Персийн хаан II Шапур нар 363 онд энхийн гэрээ байгуулж байсан ч Цефа цайз цэргийн зориулалтаар ашиглагдсан хэвээр байсан аж. Ромын түүхэн эх сурвалжуудад эл цайзыг дурдсан байдаг ч өнөөг хүртэл эрдэмтэд илрүүлж чадаагүй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top