Турк Газын зурваст амь үрэгдэгсдийн дурсгалын хүндэтгэн, гурван хоногийн гашуудал зарлажээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гурван хоног бүх нийтийн гашуудал зарлах тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Зарлигт Палестины ард түмний уй гашуу, шаналлыг хуваалцаж, Израилын цохилт, тэр дундаа энэ сарын 17-нд эмнэлэгт өгсөн цохилтын улмаас амиа алдсан энгийн иргэдийн дурсгалыг хүндэтгэн гурван хоногийн бүх нийтийн гашуудал зарлаж байна гэж онцолжээ.
Энэ сарын 21-нд наран жаргах хүртэл Туркт болон тус улсын дипломат төлөөлөгчдийн газруудад төрийн далбааг хагас бөхийлгөх юм.
Палестин, Иракийн эрх баригчид мөн гурван хоногийн гашуудал зарлаад байна.
Сэтгэгдэл ( 0 )