Туркийн Истанбул хотын захирагч Экрем Имамоглуг саатуулсныг эсэргүүцэн Станбул болон бусад хотуудад жагсаал болжээ. Имамоглуг Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч гэж үздэг.
Истанбул мужийн амбан захирагч ойрын дөрвөн хоногт жагсаал цуглаан явуулахыг хориглож, олон тооны хууль хүчнийхнийг дайчилсан ч эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан байна. Истанбулын их сургуулийн дэргэд цугларсан оюутнуудыг тараахын тулд цагдаа тусгай хэрэгсэл хэрэглэжээ. Истанбулын их сургууль Имамоглугийн дээд боловсролын дипломыг хүчингүй болгох шийдвэр гаргасныг оюутнууд эсэргүүцэн жагсжээ. Дээд боловсролгүй хүн Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших эрхгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )