Хорт хавдрын эсийг устгах чадвартай вирус бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

Хятадын Гуансигийн их сургууль эрдэмтэд хорт хавдрын эсийг тусгай вирусийн тусламжтай устгах аргыг нээжээ.

Энэхүү аргаар хорт хавдарт тус вирусийг оруулснаар бие организм хавдрын эсийг гахайн эс шиг хүлээн авдаг байна. Ингэснээр дархлааны эсүүд тэднийг идэвхтэй устгаж эхэлдэг байна.

Эмнэлзүйн туршилтад хорт хавдрын хүнд хэлбэртэй 23 өвчтөн оролцжээ. Вирусийн тусламжтай өвчтөнүүдийн 90 хувьд хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоож чадсан байна. Умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэй бүрэн эдгэрчээ.

Вирусүүдийг судсаар тарих замаар нэвтрүүлсэн бөгөөд эрүүл эс гэмтээгүйгээс гадна ноцтой сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Энэхүү аргын үр дүн нь хорт хавдрыг тэжээдэг судсыг гэмтээснээр, хорт хавдрын эс олноор устсан болон бие организмын дархлааны хүчтэй хариу үйлдэл үзүүлсэнтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Өдгөө эрдэмтэд эмнэлзүйн туршилтын хоёрдугаар шатыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шударга ёс(202.126.90.12) 12 минутын өмнө

Ямар гоё мэдээ вэ. Урт насалж удаан амьдрах боломж гарлаа.

1  |  0
Уншигч(202.126.89.49) 3 цагийн өмнө

Гоё мэдээ оруулсанд баярлалаа

0  |  1
Aguu Guren Hytad(103.168.34.38) 2 цагийн өмнө

Hytadi delgiud noeloh boltugai.fashist taivaniig turgen ezleh boltugai

4  |  3
Физикч(66.181.160.112) 3 цагийн өмнө

Эрдэмтэн нэртэй хулхи Тэгшээ гэх аалз луйварчдын даалгавраар уран аюулгүй гэж ичих ч үгүй иргэдийн тархи толгойг угааж гэмт хэрэг үйлдээд явж байна.\nДэлхий нийтээрээ ураныг эсэргүүцэж байхад ийм увайгүй үйлдэл хийж болохгүй.\nҮнэнээ хэлээд Монголын ард түмнээс уучлал гуйх хэрэгтэй.

3  |  3
Зочин(139.5.217.18) 2 цагийн өмнө

Хятад эрдэмтэд бүх талаараа хүчирхэгжиж байна. Гэтэл манай эрдэмтэн нэртэй хүмүүс хэдэн төгрөг авах гээд уран хоргүй мэтээр сурталчлаад сурсан мэдсэн зүйлээ үгүйсгээд нүүр хийх газаргүй ярьдаг болсон. Эрдэмтэн гээд үнэндээ худлаа цалинжаад байх уу. Дэлхийн эрдэмтэн судалаачидтай хөл нийлүүлж чадахгүй бол мөрөөрөө амьдар

5  |  1
Close menu