Цус найдвартай тээвэрлэх, удаан хадгалах сав баглаа боодол бүтээжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

Москвагийн нисэхийн дээд сургуулийн хэсэг залуу эрдэмтэн цус найдвартай тээвэрлэх, удаан хадгалах сав баглаа боодол бүтээсэн байна.

Уг савны дотор талыг гаднаас орж ирэх нянгуудыг устгадаг мөнгөний ионуудын нимгэн давхаргаар бүрхсэн болохоор цусыг хадгалах хугацааг ихээхэн уртасгаж, хожим нь цус шилжүүлэн хийлгэх өвчтөний эрүүл мэндэд эрсдэл үүсгэхгүй байх боломж бүрдүүлжээ. “Цус хадгалах, тээвэрлэх аргуудыг судлах нь их ирээдүйтэй судалгааны чиглэлүүдийн нэг юм. Мэргэжил нэгт нөхдийнхөө хамт бид олон туршилт явуулснаар нээсэн бүрхүүл маань цусны эсүүдэд бүрэн аюулгүй болохыг тогтоосон. Хамгаалалтын давхарга нь цусны улаан эсүүдийг үхүүлдэггүй учраас энэ сав баглаа боодлыг хээрийн нөхцөлд ч ашиглах боломжтой юм” гэж тус дээд сургуулийн эрдэм шинжилгээний 12 дугаар хэлтсийн дарга Павел Щур мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна.

Ийм сав баглаа боодлыг хээрийн нөхцөлд болон эмнэлгийн хүртээмж багатай бүс нутгуудад ашиглахад онцгой тохиромжтой ажээ. Зохион бүтээгчдийн мэдээлснээр, уг шинэ сав баглаа боодлыг үйлдвэрлэхэд мөнгөний ионуудыг түрхэх арга онцгой ач холбогдолтой гэнэ. Задгай агаарт хамгаалалтын давхарга бүтээдэг плазм үүсгэгч төхөөрөмж л халдваргүйжүүлэх бодисыг жигд тарааж, савны гадаргуутай барьцалдуулах чадвартай бөгөөд цус хадгалах савыг гэмтээдэггүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu