Италийн Феррарагийн их сургуулийн эрдэмтдээр ахлуулсан олон улсын баг санаанд багтамгүй нээлт хийжээ.
Тэдний олж тогтоосноор европчуудын өвөг дээдэс хар арьс, нүд, үстэй байсан аж. Төмөр зэвсгийн үеэс буюу 3000 жилийн өмнөөс тэдний арьс цайрч эхэлжээ. Судлаачдын баг Баруун Европ болон Азийн 34 улсаас эртний хүмүүсийн ДНХ-ийн 348 сорьцыг судалсан байна.
Арьсны пигментийг үнэлэхийн тулд гений мэдээлэл дээр үндэслэн арьс, үс, нүдний өнгийг тодорхойлдог HIrisPlex-S системийг ашиглажээ.
Европт анх 50-60 мянган жилийн өмнө хүмүүс ирж суурьшсан бөгөөд олон мянган жилийн турш төрхөөрөө Африкийн өвөг дээдсээсээ бараг ялгардаггүй байсан аж. Цайвар төрх 14 мянган жилийн өмнө гарч ирсэн ч туйлын ховор байсан гэнэ. Европчууд хувьслын хэд хэдэн шалтгаанаар цайрч эхэлжээ. Европт нарны гэрэл сул байдаг тул арьс нь цайж, улмаар яс, булчингийн эрүүл мэндэд шаардлагатай Д аминдэмийн синтезийг дэмжлэг байна.
Сэтгэгдэл ( 0 )