Бичил хуванцрын бохирдлын асуудлыг шийдэх боломжит шийдэл олжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 25

 

Японы RIKEN физик, химийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд усанд хортой бичил хуванцар үүсгэлгүйгээр задардаг бат бөх хуванцар материал гаргаж авчээ.

“Science” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтдийн баг хоёр төрлийн ион мономерыг нэгтгэх замаар шинэ төрлийн хуванцар бүтээжээ. Эл хоёр төрлийн мономер нь хоёулангаар нь нян бактери хооллодог тул задралд ордог байна. Шинэ төрлийн хуванцар нь хоргүй бөгөөд шатамхай бус. Эрдэмтэд ийм төрлийн материалыг янз бүрийн хатуулаг, бат бөх чанартай бүтээсэн тул хэрэгцээнээс шалтгаалан өөрчлөх боломжтой.

Шинэ төрлийн хуванцрын дахин боловсруулалт болон задралд орох чанарыг нь судлахад 10 хоногийн дотор хөрсөнд бүрэн задарч, фосфор, азотоор баяжуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top