Эмэгтэйчүүдийн өндгөвчинд анх удаа хуванцар илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21

Италийн Ромын их сургуулийн эрдэмтэд эмэгтэйчүүдийн өндгөвчний фолликуляр уйланхайд бичил хуванцар анх удаа илрүүлжээ.

Энэхүү нээлт нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд хуванцрын бохирдлын нөлөөлөл нэмэгдэж буйн сэтгэл түгшээсэн дохио юм гэж Ecotoxicology and Environmental Safety сэтгүүлд онцолсон байна. Фолликуляр уйланхай нь өндгөн эсийг тэжээллэг бодис болон дааврын дохиогоор хангаж, боловсроход нь чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Бичил хуванцар нь энэхүү үйл явцад нөлөөлж, үр тогтох боломжийг бууруулах сөрөг үр дагавартай гэж эрдэмтэд үзэж байна. Судалгаанд оролцсон 18 эмэгтэйн 14-ийнх нь өндгөвчинд бичил хуванцар илэрчээ.

Амьтан дээр явуулсан судалгааны дүнгээс үзвэл, бичил хуванцар өндгөн эс боловсрох явцыг удаашруулж, өндгөвчний эдийг гэмтээдэг байна.

Эрдэмтэд цаашид хэдий хэмжээний бичил хуванцар нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлдөг болохыг тогтоохоор өргөн цар хүрээтэй судалгаа хийхээр төлөвлөж байна. Мөн гал тогоон дахь хуванцар эдлэлээс татгалзсанаар бие организм дахь бичил хуванцрыг хэмжээг бууруулах боломжтой эсэхийг судлах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu