Бразилын Сан Паулугийн их сургууль, Берлиний Чөлөөт их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг хүний тархинд бичил хуванцар илрүүлжээ. Бичил хуванцар үнэрийн тархиар дамжин орсон байж болзошгүй гэж үзэж байна.
Судлаачид Сан Паулу хотын 33-100 насны 15 талийгчдын тархины бүтцийг шинжлэхэд наймд нь полипропилен хуванцар илэрсэн байна. Энэ төрлийн хуванцраар сав баглаа, хувцас, тавилга хийдэг байна. Шинжээчид бичил хуванцар хүний үнэрлэх эрхтнээр дамжин бие организмд ордог гэж үздэг байна. Өмнөх судалгаагаар бичил хуванцар хүний уушги, гэдэс, цус, үрийн шингэнд илэрч байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ёооох аймаар юм вээ ?ямар ертөнцөд бид амьдараад бна вээ