Дахин боловсруулсан материалаар хийсэн хувцас хортой юу

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 04

Аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр хүн төрөлхтний хэрэглээ нэмэгдсэний нэг нь хувцас юм. Салбарын үйл ажиллагааг тогтвортой хангахын тулд хувцсыг цаг агаар болон загварын чиг хандлагатай нийцүүлэн жилд хэд хэдэн удаа шинэчилдэг. Байгалийн цэвэр материал үйлдвэрлэхэд их хэмжээний нөөц шаардагддаг ба хүн төрөлхтөн үргэлж хямд өртөгтэй шийдэл хайсаар иржээ. Тухайлбал, нэг кг хөвөн ургуулахад 7-29 мянган литр ус шаардагддаг байна.

ХХ зууны эхээр газрын тосонд дээр суурилсан синтетик материалын туршилтууд эхэлснээр полиэстер хэмээн материал гарч иржээ. Өдгөө эд материалын 65 хувийг синтетикээр үйлдвэрлэдэг болжээ. Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд “баяжиж”, хувцсаа урагдтал нь өмсөхөө больж, хуучин хувцсаа хаядаг болсон. Чилийн Атакама цөл дэх хогийн цэг дээр 2021 онд л гэхэд 39 мянган тонн хуучин хувцас хаягджээ. Түүхий эдийн эрэлд гарсан хүмүүс дахин боловсруулах бизнесийн санаа сэдсэн нь байгаль орчинд ээлтэйгээрээ давуу талтай. Ингэснээр хуванцар савнууд нэг төрлийн түүхий эд болоод байна. Хуванцрыг дахин боловсруулж, полиэстер гарган, үүгээр хувцас хийдэг.

Өдгөө далайгаас шүүрдсэн хуванцрыг ашиглах /Recycled ocean plastic bottles/ тренд бий болжээ. Харин хуучин хувцсыг дахин боловсруулахад өртөг өндөр байдгаас маш олон төрлийн бүтэцтэй байдаг тул голдуу барилгын хөвөн үйлдвэрлэж байна. Хуванцар савыг дахин боловсруулах замаар үйлдвэрлэсэн хувцас хүний биед хоргүй гэж шинжээчид мэдэгджээ. Ийм эд материал хямд бөгөөд ихэнх үйлдвэрлэгчид тусгай сертификаттай байдаг тул найдвартай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top