Дэлхий дахинд хуванцар бохирдлын голомт болсон нийт 50 мянга гаруй хот, суурин байгааг Лидсийн их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Жил бүр 52 сая тонн хуванцар хог хаягдал дахин боловсруулалтын системээс гадуур хаягддаг болохыг эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтай тогтоожээ.
Дэлхийн улс орнуудаас Энэтхэг улс хуванцрын бохирдлоор тэргүүлжээ. Тус улсад жилд 9,3 сая тонн хуванцар хаягддаг нь араас нь удаалсан Нигери, Индонези улсаас 2.7 дахин их байна. Энэтхэгийн хог хаягдлын 81 хувь нь хогийн цэг дээр очдог бол 19 хувь нь байгаль орчинд хаягддаг байна.
Сэтгэгдэл ( 0 )