Хүний эр бэлэг эрхтний эсээс анх удаа долоон төрлийн бичил хуванцар илрүүлжээ.
“IJIR: Your Sexual Medicine Journal” сэтгүүлд бичсэнээр, хуванцрын бичил хэсгүүд хүний эд, эсэд нэвтэрдэг байна. Саяхны судалгаагаар бичил хуванцар хүн болон нохойн төмсгөнд илрүүлсэн байна. Судлаачид 2023 оны наймдугаар болон есдүгээр сарын хооронд бэлгийн сулрал эмчлэх мэс засалд орсон таван эрэгтэй хүний бэлэг эрхтний эсийг шинжилжээ. Тэдний дөрвийнх нь эснээс бичил хуванцар гарсан байна. Нийт долоон төрлийн бичил хуванцар илэрснээс хамгийн түгээмэл нь полиэтилентерефталат (PET) болон полипропилен (PP) төрлийн хуванцар байсан аж. Энэхүү судалгаан дээр үндэслэн эрдэмтэд бичил хуванцар бэлгийн сулралтай холбоотой эсэхийг тогтоохоор төлөвлөж байна.
Судлаачид нэмэлт судалгаа явуулахаас нааш хоол, ундаа хуванцар савнаас идэж, уухаа хязгаарлахыг зөвлөж байна. Түүнчлэн, бичил долгионы зууханд хуванцар савтай хоол халаах, аяга таваг угаагч машинаар хуванцар сав угаахаас зайлсхийхийг анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
BOOW XXI80955877
Гадилын зураг л байна шдээ. Йим эрхтэнтэй эр хүн үзээгүйн байна ккк