Эртний хөрсний үе давхаргад хуванцар олдсон нь археологичдыг түгшээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 23

 

Их Британийн Йорк, Халлын их сургуулиудын эрдэмтдийн хамтарсан баг МЭ I-II зуун хамаарах археологийн тунадаст хуванцрын бохирдол анх удаа илрүүлжээ.

“Science of the Total Environment” сэтгүүлд мэдээлснээр, урьд өмнө хүний гар хүрч байгаагүй археологийн ач холбогдолтой хөрсний үе давхарга хуванцраар бохирдсон болохыг тогтоосон байна. Хөрсний дээжийг аль 1980-аад оны үед авсан байна. Бичил хуванцар цаашдын судалгаанд сөргөөр нөлөөлнө гэж судлаач Жон Шофилд онцолсон байна. Хуванцар бохирдол зөвхөн экологийн асуудал болоод зогсохгүй археологийн шинжлэх ухаанд хүндрэл учруулж байна. Хуванцар нь хөрсний химийн бүтцийг өөрчилж, органик олдвор задрах явцыг түргэсгэдэг байна. Иймээс үнэтэй олдвор устаж үгүй болох аюул нүүрлээд байна гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.55.188.39) 2024 оны 03 сарын 27

Хүн болгоныг шүүмжилдэг эргүү сдаа Лол чи өөрөө орк биш юмуу мал вэ яадаг.нээх ухаантай юм шиг хар хонцуудын шээс вэ яадаг

1  |  2
Лол(202.55.188.106) 2024 оны 03 сарын 27

Яаая шинжлэх ухааны ямар ч ойлготгүй оркууд сэтгэгдэл бичээд сууж байх гэж.

3  |  2
Нас(202.126.91.108) 2024 оны 03 сарын 27

Хуванцаруудыг шатаавал болоо бишүү

2  |  2
Зочин(202.126.89.77) 2024 оны 03 сарын 27

Усаар дамжаад хуванцар очих.

3  |  0
Зочин(66.181.178.40) 2024 оны 03 сарын 27

Тэгээд 2000.н жилийн өмнө хуванцар ашиглаж байсныг эхлээд судлах хэрэгтэй биш үү мэдээ худлаа байх.

3  |  3
Зангараг(59.153.112.16) 2024 оны 03 сарын 27

Хуванцарыг хэдэн мянган жилээр задардаггүй оршдог гээд байсан, одоо амархан задрах явцыг түргэсгэдэг болоод явчихлаа, яана вэ?

6  |  4
Top