Сингапурын Ньюкасл их сургуулийн эрдэмтэд хан боргоцойн ишнээс хуванцар гарган авчээ.
Хуванцрын бохирдол орчин цагийн хамгийн тулгамдсан асуудлын нэг. Ихэнх төрлийн хуванцар байгальд бараг задардаггүй бөгөөд ус, хөрсөнд олон зуун жил хог, хаягдал болон байгаль орчныг бохирдуулсаар байдаг.
Тиймээс Сингапурын эрдэмтэд тодорхой хугацаанд байгальд задардаг хуванцар бүтээхийн тулд хан боргоцойн ишний крахмал ашиглан нэг төрлийн хуванцар гарган авчээ. Хуванцрыг илүү хөнгөн, бат бөх болгохын тулд глицерин, кальци карбонат нэмсэн байна. Эдгээр орцын хэмжээг өөрчилснөөр хөнгөн, хүнд, хатуу, уян хатан зэрэг олон янзын хуванцар үйлдвэрлэх боломжтой гэнэ. Ийм хуванцрыг хөрсөнд булахад хоёр долоо хоногийн дотор задарчээ.
Сэтгэгдэл ( 0 )