Хайбрид био роботын тусламжтай усыг бичил хуванцраас цэвэршүүлэх санал дэвшүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 25

Чехийн Брнений техникийн их сургуулийн эрдэмтэд усыг бичил болон нано хуванцраас цэвэршүүлэх чадвартай био хайбрид бичил робот бүтээжээ.

“Advanced Functional Materials” сэтгүүлд бичсэнээр, MAR буюу соронзон замаг роботууд нэртэй эл төхөөрөмж нь замаг болон экологийн цэвэр соронзон материалын хослол гэнэ. Эл роботууд соронзон орны нөлөөлөлд ажилладаг тул хөдөлгөөнийг нь нарийн хянах боломжтой. MAR нь сөрөг цэнэгтэй бол бичил болон нано хуванцрууд нэмэх цэнэгтэй байдаг аж. Ингэснээр робот бичил болон нано хуванцруудыг соронзоддог гэж судалгааны багийн гишүүн, ирээдүйн эрчим хүч, инновацын лабораторийн мэргэжилтэн Шя Пэн тайлбарлажээ.

Эрдэмтэд энэхүү шинэ бүтээлээ цуврал туршилтад оруулсны дүнд MAR роботыг алсын зайнаас нарийн удирдаж, усанд сангийн усыг бичил хуванцраас цэвэрлэж чаджээ. Робот усан дахь нано хуванцрын 92 хувь, бичил хуванцрын 70 хувийн амжилттай цэвэршүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top