Англид нэг удаагийн аяга, таваг хэрэглэхийг хориглоно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

 

Их Британийн Засгийн газар Англид нэг удаагийн гал тогооны хэрэгсэл хэрэглэхийг хориглохоор болжээ.

“Guardian” хэвлэлд мэдээлснээр, Англид жилд 1.1 тэрбум нэг удаагийн аяга, таваг, 4.25 тэрбум нэг удаагийн хуванцар сэрээ, халбага хэрэглэдэг байна. Ингэхдээ эдгээрийн зөвхөн 10 хувийг л дахин боловсруулдаг байна. Үүнээс өмнө Шотланд, Уэлсд нэг удаагийн гал тогооны хэрэгслийг хориглож байжээ. 2020 оны намар Их Британид хуванцраар хийсэн соруул, чихний хөвөн үйлдвэрлэхийг хориглосон.

Европын Холбооны холбогдох хууль тогтоомжийн дагуу, ЕХ-ны бүх гишүүн орон 2021 оны долоодугаар сарын 3 гэхэд тодорхой төрлийн хуванцар эдлэлийг зах зээлээс гаргах үүрэг хүлээсэн. Германы Засгийн газар 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн бүх ресторан, кафе зөвхөн олон удаагийн гал тогооны хэрэглэл ашиглахыг үүрэг болгосон билээ.

Далай, тэнгис дэх хог хаягдлын 80 гаруй хувийг хуванцар эзэлдэг. Нэг удаагийн хуванцар хэрэглэлүүд богино хугацаанд хэрэглэгдэж хаягддаг тул олон удаагийн хэрэглэлүүдийг бодвол байгаль орчин, далай тэнгист хог хаягдал болон хуримтлагдаж, далайн амьтан болон хүний эрүүл мэндэд ихээхэн аюул учруулж байна гэж Европын комисс сануулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaihaltai(126.254.219.156) 2023 оны 01 сарын 09

gaihaltai

0  |  0
Top