Сахалт халимууд өдөрт 100 сая хуванцар хэсэг иддэг

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Сахалт халим өдөрт 100 сая хуванцар хэсэг иддэг тухай “Nature Communications” сэтгүүлд өгүүлжээ.

Тэнгис, голуудын хуванцар бохирдол экологийн хувьд томоохон асуудал болоод байна. Хуванцар нь байгалийн нөхцөлд задардаггүй ба орчин тойрныг бохирдуулж, амьтны идсэн хуванцар бичил хуванцар болж, эсэд нь хуримтлагддаг байна. Ихэнх усны амьтад энгийн идшээ хуванцраас ялгаж чаддаггүй аж.

Стэнфордын их сургуулийн судлаач Жереми Голдбоген тэргүүтэй эрдэмтэд хуванцар хаягдал хэрхэн халимд нөлөөлж буйг судалжээ. Судлаачид 200 орчим халимыг судалжээ. Халимууд нүүдэллэх замдаа байнга хуванцар хаягдалтай нүүр тулдаг ба асар их хэмжээний хуванцар хэсэг иддэг болохыг тогтоожээ. Хөх халим зэрэг төрлийн халимууд өдөрт 10 сая, бөгтөр зэрэг шүдэт халимууд өдөрт 500 мянга гаруй хуванцар хэсэг иддэг байна. Ийм их хэмжээний хуванцар халимуудын эрүүл мэндэд ноцтой үр дагавартай болохыг эрдэмтэд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top