1946 онд Харвардын хуулийн сургууль 27.5 ам.доллароор худалдан авч байсан 1215 оны Эрх чөлөөний их тунхгийн /харти/ гар бичмэл тунхгийн эх хувилбарын нэг болох нь тогтоогджээ.
Хожуу үеийн гэж үзэж байсан гар бичмэл 80 орчим жил тус сургуулийн номын санд хадгалагдсан бөгөөд дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй баримтуудын нэг болохыг хэн ч мэдээгүй байна. Эл гар бичмэл нь I Эдуард хааны үед буву 1300 оных болохыг тогтоосон бөгөөд нэг сая гаруй ам.долларын үнэд хүрнэ гэж үзэж байна.
Харвардын номын сангийн каталогт үүнийг 1946 онд дуудлага худалдаагаар худалдан авсан 1327 оны хуулбар гэж тэмдэглэсэн байжээ.
Инфляцыг тооцвол өнөө үеийн үнэлгээгээр 27 ам.доллар нь 450 ам.доллартой тэнцэх юм.
Эрх чөлөөний их тунхагт 1215 онд Английн хаан Жон гарын үсэг зуржээ. Эл хартийг хүний эрхийн үзэл баримтлалын суурь гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэх дэлхий дээрх бүх үндсэн хуулиудын үндэс суурийг тавьсан гэж үздэг. Хартид гарын үсэг зурсны дараа Англи даяар түгээхийн тулд хэдэн хувь хуулбарласан байна. 1300 оныг хүртэл хаан ширээнд сууж байсан хаан бүр тус тунхгийг шинэчлэн гаргаж байжээ. Өдгөө 1215-1300 оны хооронд гарсан тунхгийн нийт 25 эх хувилбарыг илрүүлээд байгаагаас ихэнх нь Их Британид хадгалагдан үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )