Хэлбэрээ өөрчилдөг зай хураагуур бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Шведийн Линчепингийн их сургуулийн эрдэмтэд баримлын шавар шиг хэлбэрийг нь өөрчилж, 3D хэвлэгчээр хэвлэж болдог зай бүтээжээ.

Шингэн электрод утас бүхий эл инновац нь уян хатан тул сунгаж болохоос гадна газрын ховор металл ашигладаггүйгээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүн болжээ. Тус материалын бүтэц нь шүдний ой шиг тул ямар ч хэлбэрт оруулж, 3D хэвлэгчээр хэвлэж болдог гэж судлаачдын багийн ахлагч Айман Рахманудин онцолсон байна.

Энэхүү нээлт нь 2035 он гэхэд хэдэн их наяд төхөөрөмжийг нэгтгэх юмсын интернэтийн хөгжлийн эрин үед туйлын ач холбогдолтой. Уламжлалт хатуу зай хураагуурууд нь анагаах ухааны имплант, зөөврийн цахилгаан хэрэгсэл, зөөлөн шинж чанартай робот зэргийн загвар хийцийг хязгаарладаг байна. Харин шинэ технологи тэжээлийн эх үүсвэрийг ямар ч хэлбэрийн төхөөмжид суулгах боломжийг олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu