БНХАУ, Их Британийн эрдэмтэд хамтран хүний бичил судасны бүтцийг гурван хэмжээсээр хэвлэх шинэ аргыг нээжээ.
Ирээдүйд энэ арга шинээр гаргаж авсан эмийг амьтан дээр турших аргыг орлох боломжтой гэж үзэж байна. Шилжүүлэн суулгасан эсийг хэвлэх стратеги буюу PRINCESS гэж нэрлэсэн энэхүү аргын тусламжтай одоогоор хамгийн жижигт тооцогдох 70 хүртэлх микрометр диаметр бүхий судсыг хэвлэх боломжтой болжээ. Харьцуулахад, хүний үс нь 80-110 микрометр байдаг байна.
Энэхүү загварчлал нь илүү хүнлэг төдийгүй өндөр үр дүн, нарийвчлалтай гэж эрдэмтэд онцолжээ. Амьтан дээр туршилт хийх нь тухайн эмийн хүнд үйлчлэх нөлөөтэй тэр бүр дүйцдэггүй гэж Их Британийн Стратклайдын их сургуулийн профессор Уильям Шоу тодруулжээ. Эрдэмтэд шинэ технологи нөхөн сэргээх анагаах ухаанд томоохон үсрэлт гаргахад дөхөм болно гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )