Кейс Уэстерн Резерв их сургууль, Кливлэндийн эмнэлгийн эмч, судлаачид хамтран нойр булчирхайн хорт хавдрын эсрэг вакцин бүтээжээ.
Нойр булчирхайн хорт хавдар хамгийн үхлийн аюултайд тооцогддог бөгөөд өвчтөнүүдийн дөнгөж 13 хувь нь оношлогдсоноос хойш таваас дээш жил амьдардаг байна. Эл төрлийн хорт хавдар сүүлийн шатанд орох хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй байна. Мэс засал, хими болон туяа эмчилгээ амьдрах хугацааг тун бага уртасгадаг ч бүрэн эдгэрэх нь туйлын ховор байдаг байна.
Эрдэмтдийн бүтээсэн вакцин нь хортой эсийг таних чадвартай тусгайлан бүтээсэн антигений тусламжтай дархлааны тогтолцоог хорт хавдрын эсийг таних, улмаар устгахад сургадаг байна. Ийм антигенийг хорт хавдрын эсэд элбэг тохиолддог мутац дээр үндэслэн гаргаж авчээ. Үүний дүнд тус вакцин нь хорт хавдартай хүчтэй тэмцдэг Т-эсийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Эмнэлзүйн урьдчилсан туршилтаар лабораторийн амьдын нойр булчирхайн хорт хавдар хэдэн сарын дараа ул мөргүй үгүй болжээ. Ирээдүйд ийм вакцин нь зөвхөн эмчилгээнд төдийгүй хорт хавдар удамшихаас урьдчилан сэргийлэхэд ашиглах боломжтой болно гэж судлаачид найдаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Монголд эрдэмтэд юу хийдэг юм болоо
Амьтадын гэж бичээч