АНУ-ын Пенсилваний их сургуулийн эрдэмтэд липид нано биеийн тусламжтай эсэд эмчилгээний ДНХ-г хүргэх аюулгүй аргыг нээж, гений анагаах ухаанд томоохон үсрэлт хийжээ.
Эл технологи чихрийн шижин, хорт хавдар, зүрхний эмгэгийн эмчилгээний аргыг өөрчилнө гэж найдаж байна. “Nature Biotechnology” сэтгүүлд бичсэнээр, эмчилгээний чанартай ДНХ-г эсэд хүргэх өмнөх аргууд үхэлд хүргэх хүчтэй дархлааны хариу урвал үүсгэдэг байсан бол нитроолеины хүчлийн нэмснээр үрэвслийг дарангуйлж, амьд үлдэх магадлалыг 100 хувь хангасан байна. Туршилтыг хулгана дээр явуулжээ.
Хэдхэн цагийн дотор үгүй болдог мРНХ-г бодвол ДНХ нь хагас жил хүртэл хугацаанд идэвхтэй байдаг тул архаг өвчний эмчилгээнд өндөр үр дүнтэй юм. Түүнчлэн, энэхүү аргын тусламжтай тодорхой эсүүдэд гений “даалгавар” өгөх боломжтой тул сөрөг нөлөөг багасгадаг байна.
Энэхүү нээлт нь 20 гаруй жилийн турш боломжгүй гэж үзэж байсан асуудлыг шийдэх гарцыг нээжээ. Учир нь гаднын ДНХ нь өвчтөний амь насанд аюултай байдаг байна. Эрдэмтэд энэхүү аргаа бусад эс болон өвчин дээр туршихаар төлөвлөж байна. Хэрэв үр дүнтэй нь батлагдвал энэ технологи нь эрсдэлгүй гений урт хугацааны эмчилгээнд шинэ эрин үеийг нээх аж.
Сэтгэгдэл ( 19 )
saak yum bn
hooh
gal2
shinjleh uhaanii neelt bolj
devshil boljee
devshil boljee
goe
ashgui2
amjilt
angaahiin salbart shine uy ehleh ni de
udahgui hum dr turshuud uzeel zugeer bol herehleend nevtruuleh heregtei
hun dr hezeexturshih bol
heregleend hezee nevtreh bol
ashgui de
unen uu
shn medee bn
boloo doo odoo heregleend nevtruuleh heregtei