Нэгэн цагт Английн Премьер лигт түрүүлж шуугиан тарьж байсан Лестер Сити клубийг эзэмшигч Тайландын “Кинг Повер” групп худалдахгүй гэдгээ зарлалаа. Английн Телеграф сэтгүүлийн мэдээлснээр удирдах зөвлөл клубийн менежментэд анхаарч, урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж, клубийг буцаад дээд түвшинд авчрахыг зорино гэдгээ мэдэгджээ.
Лестер Сити клуб 2015/16 оны улиралд Премьер лигт боломжгүйг бүтээн түрүүлж, улмаар Аваргуудын лигийн хасагдах шатанд хүртэл дэвшин клубийнхээ түүхийг шинээр бичиж байсан түүхтэй. Гэвч тус клуб тасралтгүй уруудсаар 2022/23 оны улиралд доод лиг рүү унасан. Хэдийгээр 2024/25 оны улиралд эргэн дэвшсэн боловч дараа улиралд нь унаад, яг одоо Английн Лиг 1-т буюу гуравдугаар түвшинд тоглож байна.
Клубийн тааруу амжилт, тоглолтын тааруу форм зэргээс шалтгаалан хөгжөөн дэмжигчдийн зүгээс "Кинг Повер" группийг хөөсөн утгатай самбарыг тоглолтын үеэр барьж, Английн хэвлэлүүд ч энэ тухай мэдээлж эхэлсэн. Улмаар өнгөрсөн улирлын сүүлээр клубийг эзэмшигчид Лестер Сити клубийг худалдахаар төлөвлөж буйгаа зарлаад байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )