Луйз Энрике: Бага ч гэсэн сайн зүйлс харагдаж байна шүү

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

Өнгөрсөн жил дотоодын лиг болон Аваргуудын лигт түрүүлсэн Пари Сен-Жермен клуб Шведийн Гётеборг хотноо Манчестер Юнайтед клубтэй нөхөрсөг тоглолт хийж, 1-1 тэнцлээ. Тоглолтын дараа ПСЖ клубийн дасгалжуулагч Луйз Энрике дараах ярицлагыг өгсөн байна.

Тэрээр хэлэхдээ “Бидэнд сайн зүйлс байна шүү. Манай баг тоглолтыг сайн эхлүүлсэн. Зарим нэг алдаа байсныг нуухгүй. Улирал эхлэх гэж байгаа энэ цаг үед байх л асуудал. Хамгийн гол нь нэг ч тоглогч гэмтсэнгүй. Даваа гарагт зарим тоглогч бэртлээс ирчих байх. Одоо бид Европын супер цомын талаар бодож эхлэх хэрэгтэй. Ямар ч байсан багийнхан маань цуглачихлаа, нэгнийгээ ойлголцоод эхэллээ. Энэ бол сайн зүйл” гэжээ.

Европын супер цомын тэмцээн Зальцбург хотноо наймдугаар сарын 13-ны 03:00 цагт болно.

Дэлхийд алдартай “1xBet” брэндийн түнш Пари Сен-Жермен клуб Европын лигийн аварга Астон Вилла клубтэй учраа таарах юм. Өнгөрсөн жилийн супер цомд ПСЖ клуб Английн өөр нэг клуб Тоттенхемтэй учраа таарч 2-2 харьцаагаар үндсэн цагт тэнцэн, торгуулийн цохилтоор анх удаагаа Европын супер цом өргөсөн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top