Аргентин улсын хөлбөмбөгийн холбоо домогт хөлбөмбөгч Лионель Мессигийн гайхалтай замналыг хүндэтгэн эхний хагасын 10 дахь минутад нэг минут зогсон, алга ташиж хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй ангиллын бүх тэмцээнүүд, мөн дотоодын лигийн тэмцээн үүнд хамаарах аж. Мөн түүнчлэн тухайн тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгийн дэлгэц дээр Лионель Мессигийн гайхалтай замналыг харуулсан богино бичлэг тоглуулахаар болж байна.
Лионель Месси 2005 онд Аргентины шигшээ багийн нэгдүгээр бүрэлдэхүүнд анх удаа дуудагдаж байсан юм. Тэрээр энэ хугацаанд нийт 207 тоглолтод оролцож, 125 гоол оруулснаараа бүх цаг үеийн мэргэн бууч болсон билээ. Тэрээр өнгөрсөн зун болон ДАШТ-нд хет-трик толилуулсан хамгийн хөгшин тоглогч болж замналынхаа бас нэг гайхалтай тоглолтыг үзүүлсэн билээ. Нийт 21 жилийн бахдам замналдаа тэрээр ДАШТ-нд нэг удаа түрүүлж, хоёр удаа аман хүзүүдэн, Өмнөд Америкийн цомд хоёр удаа түрүүлж өөрийнхөө нэрийг дархалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )