Шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар анх удаагаа учраа таарсан Шави, Клоппын тулаан эвийн гэрээгээр өндөрлөлөө. Европын үндэстнүүдийн лигийн эхний тойрогт учраа таарсан Герман, Нидерландын тоглолт 1-1 харьцаагаар өндөрлөжээ.
Нидерландын Амстердам хотноо болсон уг тоглолт эхэлснээс хойш Нидерландын шигшээ багийн довтолгооны зохион байгуулалт өндөр байсан. Ялангуяа Виржил ван Дайкын мөргөлт Германы хаалганд орсон ч отон тоглолт гэж үзэн тооцоогүй юм. Ингэж байсаар 32 дахь минутад Германы шигшээгээс Адиеймигийн гайхалтай дамжуулалтыг Нмеча гоол болгож, Клоппын залуус тэргүүлж эхэлсэн. Эхний гоол орсны дараа Нидерландын шигшээ багийн тоглолт сэргэсэн ч эхний үе өндөрлөсөн юм. Эхний үеийн хоёр муу мэдээ нь Нидерландын шигшээгээс Брайан Бробби, Германы шигшээгээс Кай Хаверц гэмтсэн явдал байв.
Хоёрдугаар үе эхэлснээс хойш Нидерландын шигшээ бөмбөг илүүтэй эзэмшиж байсныг дурдах хэрэгтэй. Ялангуяа Германы шигшээн дундын шугам учраа олохгүй байсан нь Нидерландын шигшээд бөмбөг эзэмших боломж олгож байсан. Шави дасгалжуулагчтайгаа адилаар Нидерландын шигшээд анхны тоглолтдоо оролцож байгаа Мекс Меердинк сайн байсан. Хаалга руу хоёр удаа цохисон. Эцэст нь талбайн эзэд гоол оруулах хувьтай байж. Тоглолтын эцсийн мөчид 92 дахь минутад нэгэн цагт Клоппын удирдлагад зүтгэж байсан Коди Гакпо алсын цохилт гайхалтай гүйцэтгэн тэнцээний гоол оруулав. Ингэснээр тэрээр олон улсын тавцанд зургаа дахь гоолоо оруулж байна.

Тоглолтын дараа Нидерландын шигшээн дасгалжуулагч Шави хэлэхдээ “Энэ бол зөвхөн эхлэл. Үндсэн агуулгаараа манай баг илүү байсан. Гэхдээ үр дүнтэй болох тал дээр ажиллах шаардлагатай” гэсэн байна. Харин Германы шигшээ багийн дасгалжуулагч Юрген Клопп ямар нэгэн тайлбар хэлсэнгүй.
Үндэстнүүдийн лигийн хүрээнд Нидерландын шигшээ баг гурав хоногийн дараа Сербийн талбайд зочлох бол Германы шигшээ өөрийн талбайдаа Грекийн шигшээг хүлээн авна.

Сэтгэгдэл ( 0 )