Аргентины 82 мянган иргэн ДАШТ-ий финалыг дахин явуулах өргөдөлд гарын үсэг зуржээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 24

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалыг будилаантай болсон гэж үзэн Аргентин улсын 82 мянган хөгжөөн дэмжигч финалын тоглолтыг дахин явуулах өргөдөлд гарын үсэг зраад байна. Учир нь тэд шүүгчийг авлигад идэгдсэн, хэд, хэдэн буруутай шийдвэр гаргасан гэж үзэж байгаа аж. Энэ тухай өргөдлийг санаачилсан Гисела Санчез хэлэхдээ “Энэ жилийн ДАШТ-ний финалын тоглолт сшүгчийн маргаантай, илт нэг талыг барьсан үйлдлээ болж ихэд сэвтлээ. Дүрс бичлэгийн хувьд түүний энэ үйлдэл илэрхий байна. Хэрэв бид энэ авлигын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөх юм бол хөлбөмбөгийн спортыг хар сүүдэр нөмрөх болно” гэсэн байна.

Монголын цагаар даваа гарагийн 03:00 цагт болсон энэхүү тоглолтод Испанийн шигшээ баг нэмэлт цагт Аргентиныг 1-0 харьцаагаар буулган авсан юм. Өмнөх дэлхийн аварга Аргентины шигшээ үндсэн цагт хаалга руу нэгч цохилт хийж чадаагүй. Испанийн шигшээ багийн ноёрхол дор өрнөсөн. Ядаж байхад тоглолтын 93 дахь минутад Энцо Фернандес улаан хуудас авч Аргентинчууд тоглолтыг 10-уулаа үргэлжлүүлэх болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top