Францын хувьд чамлахаар л амжилт. Тэд Испанид хожигдохоос өмнө ерөнхийдөө эзэрхийлсэн тоглолт үзүүлсээр энэ хүрсэн. Магадгүй ихэнх мэргэжилтнүүд Дешам замналаа бахдалтайгаар дуусгана гэж таамаглаж байсан байх. Гэхдээ тэд одоо дэлхийн шилдэг гурван багийн нэг болохын төлөө өрсөлдөнө. Английн хувьд бүх зүйл эсрэгээрээ. Тэд 1966 оны ДАШТ-нд түрүүлснээсээ хойш хамгийн том амжилтаа үзүүлэхээр талбайд гарах гэж байна. Өнөө цагийн хөлбөмбөгийн амьд домгуудын нэг Аргентины шигшээ багт хожигдсон тэд, Дэлхийн хөлбөмбөгийн чансааг тэргүүлэгч Францын шигшээтэй нүүр тулах болно. Английн шигшээ баг өмнө нь дэлхийн чансааны эхний гурван багтай дараалж нүүр тулж байгаагүй. Тиймээс хүрэл медалийн төлөөх тоглолт Английн хувьд, Томас Тухелийн хувьд чухал байх нь дамжиггүй. Дэлхийд тэргүүлэгч "1xBet" брэндийн шинжээчид тоглолтыг хэрхэн дүгнэснийг сонирхуулъя.
Тэд юу туулж энэ хүрэв
ДАШТ-2026 Францын шигшээ багийн үр дүн:
Франц 3 – Сенегал 1 (хэсгийн тоглолт)
Франц 3 – Ирак 1 (хэсгийн тоглолт)
Норвег 1 – Франц 4 (хэсгийн тоглолт)
Франц 3 – Швед 0 (шөвгийн 32)
Парагвай 0 – Франц 1 (шөвгийн 16)
Франц 2 – Марокко 0 (шөвгийн 8)
Франц 0 – Испани 2 (хагас шигшээ)
ДАШТ-2026 Английн шигшээ багийн үр дүн:
Англи 4 – Хорват 2 (хэсгийн тоглолт)
Англи 0 – Гана 0 (хэсгийн тоглолт)
Панама 0 – Англи 2 (хэсгийн тоглолт)
Англи 2 – Бүгд найрамдах ардчилсан Конго 1 (шөвгийн 32)
Мексик 2 – Англи 3 (шөвгийн 16)
Норвег 1 – Англи 2 (шөвгийн 8)
Англи 1 – Аргентин 2 (хагас шигшээ)
Таамаглал
Суперкомпьютер ялангуяа OPTA Францын шигшээ багийн сүүлийн тоглолтуудад үндэслэн үндсэн цагт ялах магадлалыг 50.7% гэж тооцжээ. Харин Английн шигшээ багийг 25.6% гэж тооцсон байна. Англи, Францын шигшээ багийн аль нь ч ялалгүй үндсэн цагт тэнцэнэ гэсэн магадлалыг 23.7% гэж тооцжээ. Гэхдээ уншигч та бүхэн үүнийг тооцоолон бодох төхөөрөмжийн гаргасан алгоритм гэдгийг мартаж болохгүй. Хөлбөмбөг өөрөө ямар ч логикгүй спорт.
Өмнөх түүх
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэд өмнө нь гурван удаа таарч байсан. Английн шигшээ баг 1966 онд 2-0, 1982 онд 3-1 ялж байсан бол Францын шигшээ 2022 онд шөвгийн наймд 2-1 ялж байлаа.
Английн шигшээ баг Францтай таарсан сүүлийн 9 тоглолтод ердөө нэг ялж, хоёр тэнцэж, зургаа ялагдсан. Хамгийн сүүлд тэд 2015 оны 11-р сард нөхөрсөг тоглолтод Францыг ялж байжээ.
Багийн мэдээлэл
Францын шигшээ багаас Уиллиам Салиба, Брайс Самба нар гэмтлийн улмаас талбайд гарахгүй. Харин Английн шигшээгээс Жордан Хендерсон, Рийс Жеймс нар талбайд гарахааргүй болсон.
Францын хувьд Мбаппег “Алтан шаахай”-д зүтгүүлэх нь тодорхой. Тэгхээр жигүүрийн болон хагас хамгаалалтын шугамд ачаалал түлхүү шилжинэ гэсэн үг. Английн шигшээ баг тоглолтын ерөнхий агуулгаараа Аргентинаас тийм ч дутуу биш байсан учраас тактикын хувьд төдийлөн өөрчлөгдөхгүй болов уу. Мэргэн буучийн өрсөлдөөнд Жюд Беллингэм, Харри Кейн нар тус бүр зургаан гоолтойгоор өрсөлдөж буйг мартах учиргүй.
Гарааны таамаглал
Францын шигшээ: (4-2-3-1) Майнан (хаалгач), Густо, Лакруа, Конате, Т.Эрнандез, Заир-Эмери, Канте, Олизе, Шерки, Дуе, Мбаппе
Английн шигшээ: (4-3-3) Хендерсон (хаалгач), Чалоба, Гуеи, Стөүнс, Спенс, Майнуу, Андерсон, Рожерс, Мадуеке, Кейн, Решфорд

Сэтгэгдэл ( 0 )