.jpg)
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 32-т шаргасан багуудаас эхний 13 баг тодроод байна. Плей-оффт Мексик, Өмнөд Африк, Швейцар, Канад, Босни Херцеговина, Бразил, Марокко, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин болон Колумбын багууд шалгараад байна.
Плей-оффын эхний тоглолт Канад, Бүгд найрамдах Өмнөд Африкийн улсын баг хооронд Лос Анжелес хотноо энэ сарын 28-нд болно.
2026 оны ДАШТ нэгэн зэрэг АНУ, Канад, Мексик буюу гурван оронд болж, нийт 48 баг оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )