ДАШТ-2026 | Роналдугийн гоолын цангаа хэзээ тайлагдах вэ?!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэ цагийн хөлбөмбөгийн домог Криштиану Роналду тэргүүтэй Португалийн шигшээ баг ДАШТ-ний эхний тоглолтод “шинэ цэрэг” Ардчилсан Конго улсын шигшээ багтай таарч 1:1 тэнцлээ. Гэхдээ энэ тоглолтод Роналду нэг ч удаа бөмбөгөнд хүрсэнгүй, хаалга руу цохисонгүй, гоолын боломж ч үүсгэсэнгүй. Ингэснээр тэрээр Европын аварга болон ДАШТ-нийг оролцуулаад сүүлийн 10 тоглолтод гоол оруулаагүй гэх тааруу амжилттай байна. Мэргэжилтнүүд түүнийг энэ дэлхийн аваргаар гоолын цангаагаа тайлна гэж хүлээж буй.

Тоглолт эхлэхэд энэ хоёр багийг дэлхийн чансааны 41 байр заагалж байлаа. Дээрээс нь Ардчилсан Конго улс анх удаагаа энэ том тэмцээнд оролцож байгаа баг. Ялах магадлалаар ч Португалчууд илүү байсан. Гэвч үр дүн эсрэгээрээ байлаа. Уг нь бөмбөг эзэмшилт 75%-иар Португалийн шигшээ илүү байсныг дурдах хэрэгтэй. Тоглолт эхлээд удаагүй байхад л Педру Нетугийн дамжуулалтаар Жоа Невеш торгуулийн талбайд мөргөснөөр гоолын харьцааг нээсэн. Эхний гоолын дараа шинэ цэргүүд идэвхжиж хаалга руу хэд, хэдэн цохисон. Гэвч Вейга, Араужо, Витинья хамгаалалтын үүргээ тун сайн гүйцэтгэсэн. Нөгөө талаас ч хамгаалалтын дөрвөл тун сайн байсан.  Эхний үеийн төгсгөлд Юан Висса ДАШТ-нд шигшээ багийнхаа нэрийн өмнөөс анх удаа гоолдож түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

Ийнхүү Португалийн шигшээ сүүлийн таван ДАШТ-ний эхний тоглолтод ердөө ганцхан хожсон гэх тааруу үзүүлэлттэй байна. Криштиану Роналдугийн хувьд ДАШТ болон Европын аваргыг оролцуулаад 10 тоглолт дараалан гоолдсонгүй.

Хоёрдугаар үед Португалчууд бөмбөг эзэмшилт сайн байсан. Ялангуяа дундын шугамаас боломж үүсгэх тал дээр ярих юмгүй байлаа. Энэ жил Премьер лигт дамжуулалтын дээд амжилт тогтоосон Бруну Фернандешийг дурдахгүй өнгөрч болохгүй. Португалийн бөмбөг эзэмшилтээс хааяа нэг гаргах алдааг нь Ардчилсан Конгийнхон ч ашиглах гэж хичээж байлаа. Энэ тоглолтод тэд хаалга руу чиглэсэн найман удаагийн цохилт гүйцэтгсэн. Нэг том боломж үүсгээд тэр нь гоол болсон. Гоолын магадлалраа ч Португалаас илүү байсныг дурдах нь зүйтэй.

Ингэснээр энэ тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Өдгөө 41 настай Криштиану Роналду бүтэн 90 минутын турш талбайд тоглосон. Тоглохдоо гурван удаа цохисон. Цохисон ч хаалга руу чиглэж чадаагүй. Даанч түүнийг чиглэсэн дамжуулалтууд байндаа тусаагүй. Ихэвчлэн жигүүрийн довтолгоо болон хагас хамгаалалтын ур чадвартаа эрдсэн нь алдаа байлаа. Португалийн шигшээ сүүлийн таван удаагийн ДАШТ-ний эхний тоглолтод ердөө ганцхан ялалт байгуулсан гэх тааруу амжилттай байна. Бельгийн алтан үеийг баллаж хаясан Роберто Мартинез Португалийн мөрөөдлийг биелүүлэх үү, баллах уу гэдгийг харах л үлдлээ...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэмц(103.229.120.228) 2 цагийн өмнө

Тэмцээнүүдийг дуртай үедээ ухрааж үзмээр байх юмм. Тайлбарлагч нэртэй хоосон цэцэрхэлгүйгээр өөөрсдийнхөө эмоцоор үзэх эрх монголчуудад байна уу ? Хэн хариулах вэ? Ивээн тэтгэгчид үү Тв зүүдийн удирдлагууд уу?

0  |  0
Top