ДАШТ-2026: Эзэн орны багууд бүгд тэмцээнийг орхилоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй эзэн орны багууд бүгд тэмцээнийг орхилоо.

Хамгийн түрүүнд Канадын шигшээ баг хэсэгтээ тэргүүлж чадалгүй, өмнөх ДАШТ-ий үзүүр Мароккогийн багт 3:0 оноогоор ялагдаж, тэмцээнээс гарсан.

Мексикийн шигшээ баг Английн багт 2:3 оноогоор хожигдсон бол АНУ-ын баг Бельгийн багийг хүчирсэнгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүсэлтээр довтлогч Фоларин Балогуны тоглох эрхийг сэргээсэн ч тус баг ДАШТ-ий аяллаа дуусгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top