Гурван арслангууд Дэлхийн аваргын хамгийн хүнд хүчир тулаанаа Златко Даличийн багийн эсрэг хийх гэж байна. Дэлхийн алдарт 1xBet брэнд энэ тулааны товч зураглалыг хүргэж байна.
Хэсгийн томчуудын тулаан
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “L” хэсэгт Англи, Хорватын шигшээ Гана, Панамын шигшээтэй хамт орсон. Гэвч Европын хоёр баг л хасагдах шатанд шалгарах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож буй. Чухам иймийн учир хэсгийг тэргүүлэгчийн хувь заяа Англи-Хорватын тоглолт аль тийшээ эргэхээс хамаарна.
ДАШТ-ний өмнөх төрх
Тэмцээн эхлэхийн өмнөхөн Хорватын шигшээ Словенийн шигшээтэй маш гайхалтай нөхөрсөг тоглолт хийсэн. Эхний хагасын төгсгөлд Хорватын шигшээ багийн домог Лука Модрич эхний гоолыг оруулж, тооны харьцааг нээсэн юм. Торгуулийн талбай дотор түүний торгон мэдрэмж дахин нэг удаа тодорсон нь энэ. Гэвч эхний хагаст Андраж Шпорар эсрэг багаас гоолдон тэнцүүлсэн. Тоглолт энэ үр дүнгээрээ өндөрлөх нь үү гэтэл Хорватын шигшээгээс Марио Пашалич шүүгчийн мэдлийн цагт гоол оруулснаар 2-1 харьцаагаар ялалт байгуулсан билээ.
Английн шигшээгийн нөхөрсөг тоглолт дэндүү амархан байсан гэхэд болно. Тэд Коста-Рикагийн багтай нөхөрсөг тоглолт хийхэд Энтони Гордон, Олли Уоткинс, Деклан Райс нарын гоолоор 3-0 ялалт байгуулсан. Бэртлээ эдгээгээд удаагүй байсан Нони Мадуеке өмнөх шигээ формтой байсан бол тоглолт үүнээс ч олон гоолын зөрүүгээр өндөрлөх байсан нь гарцаагүй.
Англи өшөөгөө авахыг хүсэж байгаа
Английн шигшээ Хорватай учраа таарсан сүүлийн таван тоглолтод ердөө ганц л хожигдсон. Гэхдээ тэр ганцхан хожигдол итгэмээргүй үнэ цэнтэй байсан юм. Тэд 2018 оны ДАШТ-ний хагас шигшээд учраа таарсан юм. Сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилтаа үзүүлсэн Английн шигшээ ялахад л 1966 оноос хойш анх удаагаа финалд шалгарах байсан. Гэвч Марио Манжүкичийн 109 дэх минутад оруулсан гоолоор 2-1 харьцаагаар ялагдал хүлээн нутаг буцсан түүхтэй. Энэ гашуун ялагдлын амтыг Харри Кейн, Жордан Пикфорд нар мартаагүй нь гарцаагүй. Тиймээс ч тэд энэ тоглолтод илүү урам зоригтой оролцож мэдэх юм.
Хэн нь ялах вэ?
Бетний цахим хуудаснууд, шинжээчид яг одоогийн байдлаар Английн ялах магадлал илүү гэж үзэж байна. Хиймэл оюун ухаан, супер компьютер ч ингэж тооцоолж буй. Английн шигшээ багийн ихэнх тоглогчид замналынхаа оргил үедээ байгаа бол Хорватын шигшээн дийлэнх нь харьц яваа хөгшин бурхинууд байна.
Тэд Монголын цагаар зургаадугаар сарын 18-ны 04:00 цагт Техасын AT&T цэнгэлдэхэд хоорондоо тулна.

Сэтгэгдэл ( 4 )
Минийхээр бол энэ тоглолтын хувь заяа Кейн эсвэл бүр Модричоос ч биш, харин дунд шугамын давамгайллын төлөөх тэмцлээс шууд хамаарна. Хэрэв Хорватууд тоглолтын хэмнэлийг өөрсдийнхөөрөө удирдаж, Английн хурдыг сааруулж чадвал хожих магадлал яг тавин тавь болох болов уу.
Тэмцээн болгоны өмнө суперкомпьютер, дата шинжилгээний моделиуд Английг гол фаворитоор нэрлэдгийг харах үнэхээр инээдтэй санагддаг. Гэвч хөлбөмбөгийн ертөнцөд ямар ч таамаг, урьдчилсан тооцоолол зөвхөн шүүгчийн эхлэлийн шүгэл дуугарах хүртэл л хүчинтэй байдгийг амьдрал дээр бэлхнээ харуулсаар ирсэн.
Харин Английн багийн хувьд энэ тоглолт тэдний хэр зэрэг төлөвшсөнийг шалгах том сорилт болно. Хэрэв англичууд үнэхээр л аварга болох амбицтай, алсын хараатай байгаа бол иймэрхүү тулаанд заавал хожиж байж л үүнийгээ батлах ёстой.
Тоглолтын хувь заяа хутганы ирэн дээр ирж, мэдрэл шалгасан эгзэгтэй мөчид Модрич шиг хашир туршлагатай бурхинууд л зөв шийдвэр гаргадаг бол залуу одод сандарч, тэвдэх нь элбэг байдаг. Тиймээс нас, туршлага гэдэг тоглолтод эергээр нөлөөлөх гол хөзөр болох үе бий.