Кабр Верде улсын баатар болж, ДАШТ-ний бэлгэдлийн 11-т нэрлэгдсэн Возинья Чилийн алдарт Коло-Коло клубтэй гэрээ байгуулжээ. Тэрээр Чилийг зорьсон бөгөөд эмчийн үзлэгт орохоо хүлээж байна.
Тэрээр Испани болон Аргентиний эсрэг шилдэг тоглолт үзүүлж, гоолын боломжтой хэд, хэдэн цохилтыг амжилттай хаасан. Ялангуяа энэ жилийн аварга Испанитай гоолгүй тэнцсэн тоглолтын дараа түүний алдар хүнд гэрлийн хурдаар өссөн билээ.
Возиньягийн инстаграм дахь дагагч ДАШТ-ний өмнө 50 хүрэхгүй мянга байсан бол өдгөө түүний дагагчийн тоо 30 саяыг давжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаачлан Коло-Коло клуб түүнд 18 сарын гэрээ санал болгосон бөгөөд сард 25 мянган ам.долларын цалин авах аж.

Сэтгэгдэл ( 0 )