Харри Кейн дэлхийн шилдэг хөлбөмбөгч боллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
47 минутын өмнө

Английн шигшээ баг болон Байерн Мюнхен клубийн довтлогч Харри Кейн 70 дахь удаагийн “Алтан бөмбөг” шагналыг хүртлээ. Ийнхүү Англиас 25 жилийн дараа дэлхийн хөлбөмбөгч тодорч буй нь энэ юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Лондон миний хувьд үргэлж сайхан байр суурь эзэлсээр ирсэн. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Өнгөрсөн улирал миний хувьд маш олон сорилттой, өрсөлдөөнтэй улирал байлаа” гэсэн байна.

Харри Кейн өнгөрсөн улиралд клубийн хүрээнд 51 тоглолтод оролцож, 61 гоол оруулж, долоон дамжуулалт өгсөн юм. Харин Английн шигшээ багийн нэрийн өмнөөс 14 тоглолтод 12 гоол оруулж, нэг дамжуулалт өгсөн билээ. Онцлон дурдууштай нэг зүйл нь Английн шигшээ баг 1966 онд түрүүлснээс хойш анх удаагаа медалийн тавцанд зогсоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Мөн тэрээр дэлхийн шилдэг довтлогчийн шагналыг давхар хүртсэн билээ.

Энэ жилийн тухайд клубийн түвшинд гайхалтай амжилттай байсан Мбаппе хоёрдугаар байрт орсон бол Испанийн шигшээ багийн хамтаар ДАШТ-нд түрүүлж, 20 нас хүрэхээсээ өмнө 100 гоолд оролцсон Ламин Ямал гуравдугаар байрт орсон байна.

Дэлхийн шилдэг 10 хөлбөмбөгч:

  1. Харри Кейн /Англи/
  2. Килиан Мбаппе /Франц/
  3. Ламин Ямал /Испани/
  4. Родри /Испани/
  5. Лионель Месси /Аргентин/
  6. Хвича Кварацхелиа /Гүрж/
  7. Усман Дембеле /Франц/
  8. Эрлинг Холанд /Норвег/
  9. Майкл Олизе /Франц/
  10. Фабиан Руйз /Испани/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top