
Хөлбөмбөгийн спортын домог Лионель Месси Испанийн хоёрдугаар лигийн Элденс клубийг худалдаж авах тохиролцоонд хүрчээ. Элденс клубийн албан ёсны мэдээлэлд дурдсанаар худалдан авах үйл явц, баримтын шилжүүлэг зэрэг үргэлжилж байгаа бөгөөд Спортын дээд зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хууль эрх зүйн процесс үргэлжилж байна.
Тус клубийн эзэмшигч байсан Колумбын “TH Soliciones Group SAS” компанийн 100 хувийн хувьцааг Месси авахаж. Ийнхүү тэрээр Испанийн хөлбөмбөгийн хоёр дахь клубээ авах юм. Тэрээр дөрөвдүгээр сард Испанийн хөлбөмбөгийн тавдугаар лигт тоглодог Корнелла клубийг худалдаж авсан билээ. Тус клубийн авьяаслаг хэд, хэдэн залуу тоглогч Барселона клубийн “Ла Масиа”-д нэгдээд байна.
Испанийн хөлбөмбөгийн цалингийн хатуу дүрэм журмын улмаас Месси одоогоор шинэ тоглогчдыг, их мөнгө амлан элсүүлж чадахгүй. Зөвхөн цэнгэлдэх болон спортын хөрөнгө оруулалт л хязгаартай хүрээнд хийх болно.

Сэтгэгдэл ( 0 )