АНУ-д Клубүүдийн ДАШТ үргэлжилсээр байна. 32 клуб оролцож буй тус тэмцээний эхний хоёр хэсгийн эцсийн дүн одоогоор гарлаа.
В хэсгийг Европын Аваргуудын лигийн аварга Францын “Парис Сэн Жэрмэйн” тэргүүлж, хоёрдугаар байраар Бразилын “Ботафого” шалгарсан. Харин Испанийн “Атлетико Мадрид” гуравдугаар байрт бичигдсэнээр тэмцээнийг орхилоо.
А хэсгийг Бразилын “Палмэйрас” клуб 5 оноотойгоор тэргүүллээ. Хэсгийн сүүлчийн тоглолтдоо АНУ-ын “Интер Майами” буюу Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулж, Лионель Мессигийн ахлаж, Хавьер Машераногийн удирдаж буй клубтэй тоглож, 2:0-ээр хожигдож яваад, 80`, 87` дах минутад дараалан гоол хийж, 2:2-оор тэнцсэнээр хэсгээ тэргүүллээ. Хэрвээ “Интер Майами” энэ тоглолтод “бариулаагүй” бол шөвгийн 16-д Бразилын “Ботафого”-той таарах байсан ч өрсөлдөгч “Палмейрас” тийм боломж олгосонгүй.
Ийнхүү өнөөдөр 38 нас хүрч буй Лионель Мессигийн баг А хэсгийн хоёрдугаар байраар гарснаар В хэсгийг тэргүүлсэн Францын “Парис Сэн Жэрмэйн”-тэй шөвгийн 16-д оноолт таарлаа. Энэ тоглолт Улаанбаатарын цагаар энэ сарын 30-ны 00:00 цагт эхэлнэ.
Лионель Месси өмнө нь Францын “Парис Сэн Жэрмэйн”-д хоёр жил тоглосон. Парисын клубт өнгөрүүлсэн хугацаагаа таагүй гэж тодорхойлсон байдаг.
“Парист өнгөрүүлсэн хугацааг бодох юм бол “Интер Майами”-д ирсэн минь сайхан орчинг нээж өгсөн гэж болно. Тэнд өнгөрүүлсэн хоёр жил надад их таагүй байлаа. Аз жаргалыг би тэнд огт мэдрэлгүйгээр хоёр жил болсон. Бэлтгэл дээр ч, тоглолтын үеэр ч тэр. Тэр бүхэнд дасан зохицох надад хэцүү байсан.Харин энд ирээд сайхан байна. Бэлтгэл хийх, найз нөхөдтэйгээ уулзах гээд бүх зүйл таалагдаж байгаа” хэмээн Месси өгүүлж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
READ MY TESTIMONY on how I got a loan from reliable company\n\nMy name is FAITH from MOGOLIA before my husband died, he left us so much debt, I was so confused and frustrated how to pay a huge debt. One day while going through the internet I came across a testimony from Mariam about how Albaker loan firm helped him with the loan. So I applied for a loan of 85,000 euro for 5 years from the company via the mail ( albakerloanfirm@gmail.com ).I want the whole Europe know what has been done for me, to my greatest surprise, in less than 48 hours my loan of 85,000 was approved with an interes
Францчууд ер нь нэг тийм тааламжтай хүмүүс биш ш дээ. Эмэгтэйчүүдийг нь Макроны авгайгаар зүйрлээд ойлгочих, эрэгтэйчүүдийг нь Напол Бонапарт аар жишээд ойлгоход болно. Месси 2 жил маш хэцүү зам туулжээ.