Айчи-Нагоя 2026 | Б.Эрхэмбаяр шигшээ буудлагад IV байрт шалгарлаа

Автор | Zindaa.mn
44 минутын өмнө

“Айчи-Нагояа-2026” ХХ Азийн наадмын буудлага спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалаар буудах төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр 336.8 оноогоор  4 дүгээр байрт шалгарлаа.  Тус төрөлд 340.4 оноогоор Олимп, дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Лю Юкүн түрүүлж, нутагт нэгт Жан Чан Хон 339.8 оноогоор мөнгө, Казахстаны тамирчин Сатпаев Ислам 338.8 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ.

Азийн наадмын буудлага спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалаар буудах төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр 587 оноогоор  6 дугаар байрт шалгарч, финалын шатанд өрсөлдөх эрхээ олж авсан.

Тус төрөлд өрсөлдсөн ОУХМ Н.Баяраа 583 оноогоор 12 дугаар байр, Спортын мастер Э.Сайнхүү 568 оноогоор 33 дугаар байр эзэлж, Монголын баг нийлбэр 1738 оноогоор багийн төрөлд 6 дугаар байр эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top