Японы Аичи-Нагоя хотуудад Азийн 20 дахь удаагийн наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Дэлхийн алдарт 1xBet брэндтэй хамтран Монголын баг, тамирчид хэрхэн оролцохыг хамтдаа таамаглацгаая.
Азийн наадам эхлэхээс өмнө
Японы Аичи-Нагоя хотуудад болох Азийн 20 дахь удаагийн наадам есдүгээр сарын 19-ний өдөр нээж аравдугаар сарын 4-ний өдөр өндөрлөнө. Манай улсаас спортын 31 төрөлд 303 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн. Энэ нь өмнөх наадмаас 100 тамирчнаар цөөн гэсэн үг. Дөрвөн жилийн өмнө Хятадад болсон наадамд манай баг тамирчид хоёр алт, таван мөнгө 13 хүрэл медаль хүртэж, 45 улсаас 22-рт жагсаж байв.
Манай тамирчдын тоо цөөрсөн ч шигшээ багийн медалийн буухиа тасрахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ялангуяа амжилт гаргадаг уламжлалт төрлүүддээ өндөр амжилт үзүүлэхийн сацуу бусад төрөлд ч өөрийн хүч чадал, ур маяг, өнгө төрхийг тодорхойлох итгэл дүүрэн Японыг зорьж байна.
Медалийн найдлага
Манай шигшээ багаас медаль авах хамгийн өндөр магадлалтай төрөл нь чөлөөт бөх. Тэр дундаа Т.Тулгыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр дөрвөн жилийн өмнөх Азийн наадамд аваргалж байлаа. Мөн чөлөөт бөхийн Ази тивийн аваргад гурван удаа аман хүзүүдэж, саяхан болж өндөрлөсөн “Улаанбаатар” нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. Энэ амжилтаас нь харсан ч “Аичи-Нагоя 2026” наадмын медалийн тааварт зүй ёсоор нэрлүүштэй. Түүнээс гадна 2025 оны чөлөөт бөхийн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн Б.Мөнх-Эрдэнэ ч медаль хүртэх боломжтой тамирчин.
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ ч ганзага дүүрэн ирэхийг үгүйсгэхгүй. Саяхан болж өнөгсрөн чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай таван тамирчин жин тус бүрдээ медаль хүртсэн. Үүнээс аваргын алтан медаль хүртэл Э.Даваанасан медалийн тааварт голчлон нэрлэгдэж байна.
Дөрвөн жилийн өмнөх Азийн наадамд манай жүдогийн тамирчид хамгийн олон буюу хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Энэ удаагийн Азийн наадамд жүдо бөхөөс алтан медаль хүртэх найдлага байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай жүдочид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар нэгдүгээрт жагссаныг харвал найдлаг талаар болохгүй. Эмэгтэй жүдогоос Японд гялалзаж мэдэх тамирчин бол Л.Энхрийлэн юм. Өдгөө 27 настай тэрээр 63 кг-ийн дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй.
Олимпоор ч найдлага тавьдаг боксын төрлийг ч мартаж бологүй. Монгол Улс 2018, 2022 оны Азийн наадмаас энэ төрөлд гурван медаль хүртээд байна. Энэ жилийн Азийн наадамд ч манай боксчид найдлага алдахгүй нь дамжиггүй.

Торойж мэдэх төрлүүд
“Аичи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт холимог тулааны спорт шинээр багтаад буй. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид таван медаль хүртсэнийг нь харвал Азийн наадмын медалийг тоог нэмэж болох төрөл. Тэгээд ч манай тамирчид чөлөөт бөх, жүдо, боксын уламжлалтай, дээрээс нь үндэсний бөхийн суурьтай тул амжилт горьдох боломжтой төрөл нь гарцаагүй холимог тулаан юм.
Дөрвөн жилийн өмнө Азийн наадамд байт харвааны төрөлд Монгол Улсаас анх удаа алтан медаль хүртэж шуугиан тарьж байлаа. Мэргэжийн тамирчдын ур чадварын өсөлт, хөгжилтийг харсан ч энэ удаагийн наадамд медалийн тавцанд зогсож байхыг үгүйсгэхгүй. Авьяаслаг харваачид ч цөөнгүй бий. Тэдний нэг нь Б.Оюун-Эрдэнэ юм. Тэрээр энэ жилийн Азийн залуучуудын цөомын эмэгтэй ганчаарчилсан төрөлд чансаагаараа тэргүүлж, Б.Отгонболдын хамт холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багаас ихийг хүлээж болно. Өмнөх наадамд эрэгтэй шигшээ хүрэл, эмэгтэй шигшээ мөнгөн медаль хүртэж байлаа. Өнгөрсөн жил төв талбайд Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, түүх бичиж байсныг мартах учиргүй. Дээрээс нь 3х3 багуудын дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд амжилт ялалтаараа манлайлж, дэлхийн чансааг тэргүүлж байгаа билээ.
Монголын баг тамирчид чөлөөт бөх, жүдо, байт харвааны төрөлд аваргын алтан медалийг гарцаагүй найдаж болох ч, холимог тулаан, 3х3 сагсанбөмбөгийн төрөлд гэнэтийн бэлэг барьж, амжилтаа ахиулах бүрэн боломжтой билээ.

Сэтгэгдэл ( 0 )