Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар экспортын орлого 14.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 57.2% өслөө. Харин импорт 8.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Сарын хугацаанд авч үзвэл долоодугаар сараас 382.2 сая ам.доллароор өссөн байна.
Экспорт ийнхүү өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 2.8 тэрбум ам.доллар, нүүрс 1.9 тэрбум ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 255.6 сая ам.доллар, самнасан ноолуур 97.1 сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн гянтбоолдын хүдэр, баяжмал 53.9 сая ам.доллар, хар тугалгын хүдэр, баяжмал 40.7 сая ам.доллароор ч өсжээ.
Тайлант хугацаанд 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )