Монгол Улс БНХАУ-д 3.6 сая тонн коксжих нүүрс экспортолжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Монгол Улс өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-д 3.6 сая тонн коксжих нүүрс экспортолсон албан мэдээ гарчээ. Энэ нь өмнөх сартай харьцуулахад буурсан ч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт аж. БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 45 хувийг Монгол Улсаас хангажээ.

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн есдүгээр сард 7.9 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 21 хувиар өсжээ. Өмнөх наймдугаар сард буураад байсан коксжих нүүрсний импорт ийнхүү эрэлт ихтэй байгаагаас шалтгаалан огцом өссөн байна. БНХАУ-д гаргаж буй коксжих нүүрсний хэмжээгээр Монгол Улсын дараа Австрали улс орсон гэсэн судалгаа бий. Австрали улс өнгөрсөн сард 3.2 сая тонн коксжих нүүрс БНХАУ-д экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 600 мянган тонноор өссөн үзүүлэлт аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я (66.181.181.192) 2019 оны 10 сарын 28

ОЛБОРЛОЖ ЭКСПОРТЛОСОН НУУРСНИЙ МОНГИЙГ ЖЕНКО ГЭДЭГ ХУН ЗУУНБАЯНГИЙН 414.6 КМ ТОМОР ЗАМ РУУ ЦУТГААД БОЛОХОО БОЛИЛОО. ЗГ -С ИЛУУ МОНГО ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ НЬ ЭНЭ НОХОРТ ШИЛЖЧИХСЭН ХЭРЭГ УУ ЯАРАЛТАЙ ГАШУУНСУХАЙТЫН 267 КМ ТОМОР ЗАМ РУУ САНХУУЖИЛТ ХИЙГЭЭЭРЭЙ

0  |  0
MUNGU NI XAANA BN AA(75.170.114.208) 2019 оны 10 сарын 28

3.6 SAY TONN NUURSNII MUNGU XAANA BNA AAAAA!!!!! MONGOLCHUUD BID MONGOLOOS GARSAN BUX ERDES BAYLAGIIN MUNGIIG XAISAAR, EREN SURVALJILSAAR BN. URJ SHAMSHIGDUULSAN BOL XOXIROL UCHRUULSAN GEMT XEREGTENGUUDIIG OLNO!!!! XEREG XEZEE CH XUUCHIRAXGUI SHUUUUUUMI

0  |  0
Top