Коронавируст цар тахлаас болоод байсан нүүрсний экспорт наймдугаар сарын гүйцэтгэлээр огцом нэмэгдсэн тухай Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Оны эхний найман сард нийт экспортын 26 хувийг чулуун нүүрс дангаараа бүрдүүлж, 15.2 сая тонн чулуун нүүрсийг 1.1 тэрбум ам.доллароор экспортолсон байна.
Зөвхөн өнгөрсөн сард лгэхэд 3.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон бөгөөд долоодугаар сарын экспортоос даруй хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ.
Хоёр улсын нүүрсний тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Ногоон гарц” хөтөлбөр үр дүнгээ өгчээ. Наймдугаар сард Шивээхүрэн-Сэхэ боомтоор өдөрт дунджаар 565 автомашин нүүрс экспортолсон байна. Энэ нь долоодугаар сарынхтай харьцуулахад 100 гаруй машинаар илүү байгаа аж.
Хэдийгээр энэ онд экспортлохоор төлөвлөж байсан ч төлөвлөсөн дүн буюу 42 сая тонн нүүрсний гүйцэтгэлийг биелүүлэх боломжгүй болсон юм. Гэхдээ нөхцөл байдалтай уялдуулан нүүрсний экспортыг тасалдуулахгүй, сэргээх бодлогыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас баримталж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛЧУУДАА БОЛОХООР ЧАНГАЛААД ХУЖАА НАРЫГ ЧЕЛЕЕТЭЙ ОРУУЛЖ БАЙГАА ЧИНЬ ЮУ ВЭ..